Монгол Улсад ажиллаж амьдарч буй 2000 гаруй орос иргэн Ерөнхийлөгчийн сонгуульдаа саналаа өглөө.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд ЛДПР намын дарга Леонид Слуцкий, Төрийн Думын дэд дарга, “Шинэ ард түмэн” намын гишүүн Владислав Даванков, Төрийн Думын депутат (Коммунист намын фракц) Николай Харитонов, тус улсын одоогийн ерөнхийлөгч Владимир Путин нар өрсөлдөж байна.
Энэ удаагийн сонгуульд 18 насанд хүрсэн, бичиг баримтын бүрдэл хангасан, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа болон дамжин өнгөрч буй ОХУ-ын иргэд саналаа өгч байна.
0 cэтгэгдэлтэй