Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: Засгийн газрын тогтоолд уул уурхайн биржээр арилжсан зэс, молибдены баяжмалд ногдуулж байгаа АМНАТ-ын татварыг тухайн биржийн үнээр нь авахаар шийдвэрлэлээ.
Гуравдугаар сарын 18-нд хэлэлцүүлэг хийх ба зэсийн үйлдвэртэй улсуудын компаниудыг урьж оролцуулан биржээр зэсээ зарж эхлэх гэж байгаагаа хэлнэ. Энэхүү хэлэлцүүлгээр яг хэзээ зарж эхлэхээ шийдвэрлэнэ.
Мөн эхний ээлжид Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд зарна. Оюутолгойд харин хүсэлт тавьж байгаа. Миний хувьд маргааш Канад улс руу уул уурхайн томоохон хэмжээний уулзалтад явах ба энэ үеэр уг асуудлын талаар тусгайлан ярина” гэв.
Мөн тэрбээр шатахууны нөөцийн тухайд “ОХУ-аас тогтоол гарсан. Гэхдээ хараахан батлагдаагүй байна. Энэ хориг арга хэмжээ бол өмнө нь гарч байсан. Энэ нь зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих үед дотоод хэрэгцээгээ хангах шаардлагаар экспортдоо хязгаар тогтоодог үйл явц юм. Ийм асуудал гарна гэдгийг урьдчилаад сонсчихсон байсан учраас нэлээд сайн ажилласан. Тиймээс Монгол Улс энэ хоригт орохгүй гэсэн мэдээлэл ирж байна.
Нөөцийн хувьд дизель түлшээр бүх саваа дүүргэсэн, евро 92 дүүрэн, энгийн 92 авто бензин хэвийн, хангалттай байна” гэлээ.
0 cэтгэгдэлтэй