ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: 21 аймгийн хэмжээнд отор нүүдлээр болон өөрийн аймагт өвөлжиж буй 68,361 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдсан. Мөн 350 өрхөд эмнэлгийн багц хүргэлээ.
УОК-ын даргын тушаалаар эрүүл мэндийн салбарын долоон шуурхай баг орон нутагт 4-5 эмнэлгийн мэргэжилтэнтэй ажиллаж байна. Үүнд төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн эмч нар, сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар тусламж үйлчилгээг үзүүлж байна.
321 резидэнт эмчийг орон нутагт аймгийн Эрлүүл мэндийн газруудад ажиллуулахаар илгээсэн. Улсын хэмжээнд гурав хүртэл сарын зайлшгүй эмийн нөөц байх шаардлагатай, одоогоор тасарсан эм тариа байхгүй. Зудын хүндрэл учирсан сумдад туулах чадвар сайтай, 60 автомашин нийлүүлэхээр ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй