“Орлон тоглогч” олон ангит кино энэ сарын 29-нөөс үзэгчдэд хүрнэ

newslifemn 2024-02-15

“17” продакшн “Voo”-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээжээ. Сэтгэлзүйн драм төрлийн эл киноны зохиолыг Б.Амарсайхан бичиж, найруулсан байна.

Киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл, Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тогложээ. 16 ангит тус бүтээлийг энэ сарын 29-нөөс үзэгчдийн хүртээл болгох юм.