Б.Болормаа: Эзэгтэй нар аль болох майонез, төмс гэх мэт шингэц муутай хүнснээс татгалзаж, ногоон өнгийн ногоо, навчит ногоо бүхий идээ, ундаагаар баярын ширээгээ засаасай

newslifemn 2024-02-7

Анагаах ухааны доктор Б.Болормаа: Баярын дараа иргэд эмнэлэгт хандах нь их. Цагаан сараар өөхтэй мах, бууз, хийжүүлсэн ундаа гэх мэтээр хэтрүүлбэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хоол хүнс ихээр хэрэглэдэг.  Цагаан сарын баяр бол аав, ээж, эмээ, өвөө, ахас ихэсдээ хүндэтгэл үзүүлдэг баяр болохоос биш архи ууж, найрладаг баяр биш. Гэтэл архи хэтрүүлэн хэрэглээд нойр булчирхайн цочмог үрэвсэл, архины хордлого, элэгний архаг эмгэг, ходоодны шарх сэдэрдэг.  Монгол эрэгтэй хүн өдөрт дунджаар 2500 Ккал, эмэгтэй хүн 2200 Ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэхэд зохистой. Монголчууд эртнээс уламжлалт цагаар сараар цагаан идээ, ундаагаар ширээгээ дүүргэн засдаг байсан бол орчин үед мах, махан бүтээгдэхүүн болон чихэрлэг хүнс хоол элбэг дэл бэг болсон.

Цагаалга буюу аарцтай будаа, сүүтэй будаагаа эхлээд хүртдэг. Дараа нь бууз, махан бүтээгдэхүүнээ хэрэглэдэг уламжлалаа дагах нь эрүүл мэндэд тустай. Эзэгтэй нар аль болох майонез, төмс гэх мэт шингэц муутай хүнснээс татгалзаж, ногоон өнгийн ногоо, навчит ногоо бүхий идээ, ундаагаар баярын ширээгээ засаасай гэж хүсэж байна.

Баярын өдрүүдэд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа бүү сулруулаарай. Халуун тогоонд хүүхэд түлэгдэх осол түгээмэл гардаг учир анхаарал болгоомжтой байхыг сануулав. Мөн “азын бууз” гэж зоос буузандаа хийсэн бол хүүхэд хахахаас сэргийлж, зочдодоо хоол гарахын өмнө хэлж анхааруулаарай гэв.