Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Монголын Эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжил” чуулган хоёр өдөр болж өнгөрлөө.
“Хойд бүсийн хөгжлийн төв” -өөс Бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжил, Улс төр, засаг захиргаа, Түүх, нийгэм соёл, үйлдвэрлэл, үйлчилгээний байршил, төрөлжилт, Орон зайн бүтэц, зохион байгуулалт зэрэг шалгуурт тулгуурлан бүс нутгийн хөгжлийг төлөвлөн хэрэгжүүлэх саналыг боловсруулсан байна.
Хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх дөрвөн чиглэл:
-Хүнд аж үйлдвэрийн цогцолбор,
-Ххөдөө аж ахуйд суурилсан хөнгөн аж үйлдвэрийн цогцолбор,
-Аялал жуулчлал,
-Боомт, худалдааны сүлжээ байхаар тодорхойлжээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Булган, Орхон, Хөвсгөл аймгууд бол аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхайн чиглэлээр улсдаа тэргүүлэгч аймгууд.
Энэ давуу талаа ашиглан иргэдийнхээ амьдралын чанар, бүс нутгийнхаа эдийн засгийн хөгжлийг нэмэгдүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд нэгдэж ажиллах ёстой.
Цаашид бүс дотроо аль сум, орон нутаг нь нийгэм, эдийн засгийн төв болж чадах вэ гэдгийг нэгдүгээрт гаргах хэрэгтэй. Ямар үйлдвэрлэлүүд барих вэ. Үүнийг дагасан дэд бүтэц яригдах ёстой. Хойд бүс газар тариалан, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл үйлчилгээ тал руугаа хөгжих боломжтой харагдаж байна.
Мөн хойд бүс нутагт тэжээлийн үйлдвэр байгуулж, эрчимжсэн мал аж ахуй хөгжих бүрэн боломжтой. Малчдын гараас гарч буй бүх бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал байна. Дэд бүтцийн хувьд бүс нутагтаа тариалж буй тариа, ногоогоороо өөрсдийгөө бүрэн хангах боломжтой.
0 cэтгэгдэлтэй