П.Сайнзориг: imap.mn аппликэйшнийг ашиглаж, ямар автобусанд суухаа мэдчихээд гарахыг уриалж байна

newslifemn 2024-01-20

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг: Автобусны буудлууд дээр байршуулсан чиглэлийн мэдээллийг ирэх долоо хоногт тод харагдах байдлаар сайжруулахаар боллоо. Өөрөөр хэлбэл тухайн буудал дээр ирэх автобусны мэдээллийг хүний нүдэнд харагдах, том үсгээр бичнэ.

М1 буюу Энхтайваны өргөн чөлөөгөөр явах автобусны тоог 10-аар нэмэгдүүлж байна. Маргааш дахин нэмж, явуулна. М1 чиглэл буюу Таван шар-Офицер-Энхтайваны өргөн чөлөө чиглэл нь гол магистраль.

Гэрээсээ гарахаас өмнө imap.mn аппликэйшнийг ашиглаж, ямар автобусанд суухаа мэдчихээд гарахыг уриалж байна.

Шинээр эхлүүлж байгаа ажил өнөөдөр иргэдийг бухимдуулсанд хүлцэл өчье. Алдаа, оноотой байлаа. Алдаануудаа богино хугацаанд засна.