Баянгол дүүргийн Алтай хотхонд 1400 хүүхдийн сургууль баригдана

newslifemn 2024-01-19

Баянгол дүүргийн Алтай хотхон, Голден парк, Эрин хороолол орчимд сургууль, цэцэрлэггүй учир иргэдээс төвлөрсөн сургууль, цэцэрлэгтэй болгохыг УИХ-ын гишүүдэд болон нийслэл, дүүргийн удирдлагууддаа  хүсэлт тавьсан юм.

Энэ хавьд цэцэрлэгийн насны 3195, сургуулийн буюу 6-18 насны 8931 хүүхэд амьдардаг юм. Харин өнгөрсөн жилээс тус нутаг дэвсгэрт цэцэрлэгтэй болжээ. Харин сургуулийн газрыг Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, иргэдийн төлөөлөгчид хөөцөлдсөний үр дүнд сургуулийн газартай болж, сургууль барих зөвшөөрлийг авчээ.

Ингэснээр тус хорооллын хүүхдүүд зам гарч, хол сургуульд сурах гэлгүй өөрийн хороололдоо суралцах боломжтой болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Алтай хотхоны иргэд 10 гаруй жилийн дараа өөрсдийн гэсэн сургуультай болохоор газрын асуудлаа шийдүүллээ.