Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг Номхон далайн командлалтай хамтран “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлагыг ирэх тавдугаар сард зохион байгуулна.
Энэ хүрээнд төлөвлөлтийн баг Дорнод аймагт ажиллаж, сургуульд оролцох бүрэлдэхүүн, сургалтын хэрэгцээ шаардлага, орон нутагт тохиолддог болон өндөр эрсдэлтэй гамшгийн талаар судалж, сургуулийн үеэр заах хичээлийн сэдвийг боловсруулж байна.
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, дасгал сургуулийн удирдагч, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлагч, хошууч Марл Пасибэгээр ахлуулсан ажлын хэсгүүд уулзаж, сургалт, дадлагын хөтөлбөр, зохион байгуулалтын талаарх ажлыг хэлэлцэн, тодорхой шийдвэрүүдийг гаргана.
Дунд шатны төлөвлөлтийн уулзалт энэ сарын 19-ныг дуустал үргэлжилнэ гэж ОБЕГ-аас мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй