Шуурхай зөвлөгөөний эхэнд дүүргийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр нийт 5 үүрэг даалгавар өгснөөс биелэлт 95 хувьтай байна.
2024 онд 1500 төрийн албан хаагчийг 16 төрлийн багц сургалтад сургана
Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 20 дугаар тогтоолоор дүүргийн 2024 оны зорилтот жилийг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон баталсан. Үүнтэй холбоотойгоор Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Төрийн Захиргааны хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг,
- Төрийн албан хаагчийн цалин,
- Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл,
-
Төрийн албан хаагчийн сургалт, хөгжлийн талаар хийж хэрэгжүүлсэн ажил болон 2024 онд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа.
Хотын аж ахуйн зарим чиг үүрэг дүүрэгт шилжиж ирлээ
Дүүргийн Удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ хотын аж ахуйн зарим чиг үүрэг дүүрэгт шилжиж ирж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө.
- Ногоон байгууламжийн арчилгаа,
- Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт,
- Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/
- Гадна зар сурталчилгаа,
- Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/
- Нохой муур устгалын үйл ажиллагаа,
- Агаарын бохирдол,
- Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний гэсэн 8 чиг үүрэг шилжин ирж байгаа юм.
Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяaбаатар зарим зүйлийг онцолсон. Тодруулбал, Баянгол дүүрэг 2024 онд зам засварт 22 тэрбум, ногоон байгууламж, тохижилтод 12-16 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байна гэсэн юм. Мөн шуурхай зөвлөгөөний үеэр дараах үүрэг даалгаврыг дүүргийн удирдах ажилтнуудад өглөө.
0 cэтгэгдэлтэй