Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын хамт төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд дэргэдэх байгууллагын алба хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг сонсож байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр (2023.11.39) дүүргийн Биеийн тамир спортын хорооны хамт олонтой уулзлаа.
Энэ үеэр дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Г.Батбаяр 2023 онд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.
Дүүргийн Биеийн тамир спортын хорооны байр нь 2021 онд шинээр ашиглалтад орсон бөгөөд 6800 мкв талбай, нийт 700 хүний суудалтайгаар баригдсан. Мөн дэргэдээ дөрвөн эгнээ, 25 метр урттай олон улсын шаардлага хангасан “Усан спорт сургалтын төв”-тэй юм. Иймд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дүүргийн оршин суугчид болон хүүхэд залууст усны боловсрол олгох, түүний ач холбогдлыг олон нийтэд таниулах, мэргэжлийн баг тамирчдаа дэмжих хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм.
Түүнчлэн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дүүргийн ЗДТГ, дүүргийн Биеийн тамир спортын хороотой хамтран Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт 2 байршилд мөсөн гулгуурын талбай байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
0 cэтгэгдэлтэй