Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон 1-34 хорооны ӨЭМТ-ийн дарга нартай уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж болон тулгамдаж буй асуудал мөн дүүрэг орон нутгийн зүгээс хэрхэн яаж хамтарч, анхаарч ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар эрүүл мэндийн салбарт хийгдсэн ажлын талаар мэдээлэл өгсөн.
Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарт нийт 790 гаруй эмч, ажилтан ажилладаг бөгөөд дүүргийн 246,000 гаруй иргэнд хүрч үйлчилдэг юм. Зөвхөн 2023 оны 11-р сарын байдлаар дүүргийн эрүүл мэндийн салбарынхан давхардсан тоогоор 899,585 иргэнд амбулаторийн үзлэгт хамруулсан бол,
- Урьдчилан сэргийлэх үзлэгт давхардсан тоогоор 327,700 иргэнд буюу дүүргийн нийт хүн амын 36,4 хувийг хамруулсан бол,
- Эрт илрүүлэгт дүүргийн нийт хүн амын 56,3 хувийг хамруулсан байна.
- Хороодын хүн амын тоо, байршил, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 30, 32, 33-р хороонд ӨЭМ-ийн төвийг шинээр байгуулсан,
- Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн эмнэлэг”-т амьсгал тэлэгч 6 багцыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар авч өгсөн,
- Дүүргийн хүүхдийн эмнэлгийн агааржуулалтын системийг сайжруулж, нэмэлт агааржуулалт суурилуулсан,
- Эрүүл мэндийн төвийн их засварын ажлыг хийсэн,
- Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ахмадын салбар эмнэлгийн 1 давхрын хэсэг болон цахим бүртгэл, хүлээлгийн хэсгийн их засварын ажлыг дурдаж болно гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй