Жил бүрийн нэгдүгээр сарыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх аян болгон тэмдэглэдэг. Энэхүү аяны хүрээнд Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо орчин үеийн шинэ технологи болох хиймэл оюун ухааны оношилгоотой танилцлаа. Тус арга хэмжээг бид “Сорхун” эх нярайн төвтэй хамтран зохион байгууллаа. “Сорхун” эх нярайн төв буюу “Эй Ай Меди Монголиа” компани нь орчин үеийн хиймэл оюун ухааны оношилгооны төхөөрөмж “CerviCARE AI” -аар умайн хүзүүний хорт хавдрын эрт үеийн илрүүлэг үзлэгийг хийж байна.
“CerviCare AI” хиймэл оюун ухаанд суурилан эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрыг хамгийн бага зардлаар хамгийн эрт илрүүлэх боломжтой технологи юм.
“Эй Ай Меди Монголиа” компанийн гүйцэтгэх захирал Д.Тодням, “Манай улс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Иймээс манай компани эрт илрүүлэгт хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны системийг нэвтрүүлсэн.
Манай улс ДЭМБ-т 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг бууруулж, дөрвөн хувьд хүргэх амлалтыг өгсөн. 2021 оны статистик үзүүлэлтээр умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл 19 хувьтай байгаа. Одоогоор өвчлөл буурсан үзүүлэлт харагдахгүй байна.
Ихэнх тохиолдолд хожуу шатандаа орсон хойноо оношлогддог учраас зарим хүмүүсийн хувьд эмчилгээ авах нь нэгэнт оройтсон байдаг. Жилд умайн хүзүүний хорт хавдрын 300 гаруй тохиолдол илэрдэг бөгөөд үүний тал хувь нь амь насаа алддаг юм билээ.
Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд эрт илрүүлэг оношилгоонд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Манай эмнэлгийн хувьд хиймэл оюун ухааны оношилгооны системийг оруулж ирээд найман сар болж байна. Хүмүүсийн цагийг хэмнэх хамгийн оновчтой оношилгооны арга бол AI технологи юм.
“CerviCARE AI” төхөөрөмж нь 5 секундэд умайн хүзүүны хорт хавдрыг 98 хувийн магадлалтайгаар оношлох боломжтой бөгөөд шинжилгээний хариуг ердөө 1 минутын дотор гаргаж өгдөгөөрөө давуу талтай. Манайх шиг хүн амын нягтаршил бага, өргөн уудам нутагтай улс орны хувьд энэ төхөөрөмжийг ашиглан хөдөө орон нутагт байгаа эмэгтэйчүүдэд төвөг чирэгдэлгүй үзлэг оношлогоо хийх боломжийг илүү нэмэгдүүлнэ гэсэн юм.
Тус төхөөрөмжийг Өмнөговь, Өвөрхангай, Булган, Орхон аймгууд энэ төхөрөрөмжийг эрт илрүүлгийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлээд байгаа. Тус эрт илрүүлгийн тоног төхөөрөмж нь нарийн мэргэжлийн эмч хийгээд өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж шаардахгүйгээр туйлын богино хугацаанд бага зардлаар умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг улсын хэмжээнд хийх боломж бололцоог бүрдүүлээд байгаа юм байна.
Мөн хувийн хэвшлийн 10 гаруй эмнэлэг энэ төхөөрөмжөөр шинжилгээ оношилгоо хийж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад “Эй Ай Меди Монголиа” компанийн хамт олон ирэх бямба гаригт ЭХЭМҮТ-ийн хажууд байрлах “Персон” эмнэлэг дээр тус төхөөрөмжөөр эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулах юм байна.
Энэхүү үзлэгт хамрагдахыг хүсвэл www.aimedimongolia.com хаягаар бүртгүүлэх буюу 70004108, 95094108 утсаар холбоо барьж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Хүний тоо хязгаартай тул доорх линкээр шууд бүртгэл хийлгэх боломжтой юм. https://docs.google.com/…/1zF3sQ0VMbVuDs0zN854LUqN…/edit
0 cэтгэгдэлтэй