Хүүхдийн эмч А.Оюунчимэг: Хүүхэд халуураагүй байхдаа орчны сонирхол буурах, хоолоо идэхгүй бол өвчтэй байгаагийн шинж 

newslifemn 2023-12-26

ЭМЯ-наас  Томуу томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэх өгөх үеэр  ЭХЭМҮТ- ийн  Хүүхдийн эмч А.Оюунчимэг “Хүүхэд томуу, томуу төст өвчнийг жилдээ 4-6 удаа тусаж болно. Хэр зэрэг ханиад томууг давж гарч чадах вэ гэдэг нь биеийн эсэргүүцлээс шалтгаална. Ханиадны улмаас хүүхдүүд их халуурч байна.  Эцэг, эхчүүд хоёр зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, халуураагүй байхдаа орчны сонирхол буурах, халуураагүй байхдаа хоолоо идэхгүй бол өвчтэй хүүхдийн шинж юм.  Халууны улаан халууралт, цагаан халууралт гэж хуваагддаг. Улаан халууралтын үед хүүхдийнхээ гарыг нь бариад үз, халуун. Хөл нь мөлүүхэн. Царайг нь харахаар хацар нь улаарчихсан.  Улаан халууралтын үед шулуун гэдсээр нь  халуун бууруулах лаа/фарацетомол/ хийнэ. Хэрвээ хүүхэд гар хөл нь хүйтэн, цонхийгоод, эрээнтэж халуураад байвал эмчид хандах шаардлагатай. Заавал хүн ихтэй эмнэлэг рүү явах шаардлагагүй.  Өрхийн эмчид хандаж болно. Өрхийн эмнэлэг 20.00 цаг хүртэл ажиллаж байгаа.

Хүүхдээ халуураагүй үед зургаан сар хүртэлх хүүхдийг  сайн ажигла. Амьсгалах бүртээ яраглаад л байвал яаралтай эмчид ханд. Энэ ханиад туссан хүүхэд  маш их суулгаж байгаа. Суулгахын өмнө эхлээд бөөлжиж байгаа. Халууралтай, цустай суулгаж байгаа бол яаралтай эмчид ханд.Бөөлжсөний маргааш суулгаж байгаа бол уулгана. Хэдэн миллитр суулгаж байна,  суулгасны хэмжээгээр шингэн өг. Дөнгөж өнгө нь хувирсан баахуу уулгаж болно, буцалсан ус уулгаж болно. Өтгөн юм уулгаж болохгүй.

Суулгаж байгаа хүүхдэд иддэг хоолыг нь 24.00 цагт нь багтаан өгнө. Хэрвээ хүүхэд нэг аяга бантан иддэг бол араас нь хөөгөөд л өгөөд байа. Суулгаж байгаа хүүхдийн хоол нь багадаад ирэхээр турдаг. Хүүхдийн жин хэвэндээ байвал үе шатаараа намдана. Энэ хооронд усгүйжүүлж болохгүй, турааж болохгүй. Эмч нарт үзүүлсэн бол хүүхдэд шаардлагатай зөвлөгөөг өгнө. Гэхдээ эмнэлэгт ирж бөөгнөрөл үүсгэх шаардлагагүй.

Халуурсан ч нэг их амьсгаадахгүй бол утсаар зөвлөгөө аваад, өрхийн эмчид хандаж болно. Харин өндөр халуурч, амьсгаадаж байгаа бол яаралтай эмчид хандах шаардлагатай” гэдгийг зөвлөлөө