Нийслэлийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар санал солилцлоо

newslifemn 2023-12-14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг ханган ажиллахын зэрэгцээ Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан эдийн засгийн тусгай бүсийг амилуулж, хүлэмжийн аж ахуй, агуулах, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүсийг байгуулах асуудлыг тэргүүн ээлжинд судлан, боломжит байдлаар шийдвэрлэнэ” гэдгээ илэрхийлээд үйлдвэрлэгчдийн санал хүсэлтийг сонслоо.

Үндэсний үйлдвэрлэгчдийн зүгээс үйлдвэрлэлийн зориулалттай газрын асуудал, төр хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэрийн дэд бүтэц бий болгох, эрчим хүчтэй холбогдох асуудал зэрэг санал хүсэлтүүд илэрхийллээ.

Уулзалтад НЗДТГ, НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, “Хүнсний хувьсгал” ТББ, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ, хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч, аж ахуйн нэгжийн 80 гаруй төлөөлөл оролцож байна.