Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад улсын байцаагчийн дүгнэлт гаргаж эхэллээ

newslifemn 2023-10-20

Хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад улсын байцаагчийн дүгнэлт гаргаж эхэллээ.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15-ийн 1 зүйлийн 1.3 дахь заалтын дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг 8.10.4 кодтой хүнсний худалдааны газрын үйл ажиллагааг 8.11.2 кодтой хяналтын хуудсаар дүгнэж улсын байцаагчийн дүгнэлт гарган ажиллаж байна.

Иймд аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хамаарах үйл ажиллагааны чиглэлийн хяналтын хуудсанд тавигдсан шаардлагыг хэрэгжүүлж, онлайн бизнес төвийн service.ulaanbaatar.mn сайтын “Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн систем”-ээр дамжуулан хүсэлтээ 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс илгээх боломжтой.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар