Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 10 дугаар сарын 23-ны Даваа гаригаас авч эхэлнэ.
https://ulaanbaatar.mn/home цахим хуудасны “Үйлчилгээ эрхлэх бүртгэл” цэсэнд хандаж дараах баримт бичгийг хавсарган цахимаар илгээгээрэй.
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 40 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтаар энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгохыг зогсоосон байсан.
0 cэтгэгдэлтэй