“Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдаа энэ амралтын өдрүүдээр үргэлжилнэ

newslifemn 2023-12-1

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ долоо хоногт малчид дундын зуучлалгүйгээр өөрсдийн хотноос бэлтгэсэн махаа нийслэл хотынхондоо худалдах “Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар 50 малчин оролцож 190.9 тонн махыг борлуулаад байна. Өргөтгөсөн худалдаа энэ амралтын өдрүүдээр Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд, Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв, Баянзүрх дүүрэг Жуковын талбай, Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах, Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо “Лавай” худалдааны төв, Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв, Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн гэсэн 8 байршилд үргэлжилэн явагдах юм.