Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сүү, цагаан идээг тогтмол хэрэглэхийг уриалж байна.
Сүү цагаан идээг тогтмол хэрэглэснээр хүний бие махбодийг эрүүл чийрэг байлгаж, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх дараах олон талын ач тустай.
– даралт бууруулах,
– элэг, бүдүүн гэдэс, ходоодны үйл ажиллагааг нь дэмжих,
– ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх,
– өсөлтийг дэмжих,
– дархлааг сайжруулах .
Сүү цагаан идээнд хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай ус, тос, С, А, Д, В12 аминдэм, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисууд агуулагддаг.
СҮҮ ЦАГААН ИДЭЭГ ӨДӨР ТУТАМ ХЭРЭГЛЭЖ ХЭВШҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.
0 cэтгэгдэлтэй