Улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийт 71,545 тонн шатахууны үлдэгдэлтэй байна.
Үүнээс А-80 автобензин 2,187 тонн, АИ-92 автобензин 24,392 тонн, АИ-95 автобензин 5,071 тонн, Дизель түлш 36,464 тонн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 13 хоног, АИ-92 автобензин 20 хоног, АИ-95 автобензин 25 хоног, Дизель түлш 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Бүсийн Хувьд авч үзвэл Баруун бүс 5,905 тонн, Хангайн бүс 3,789 тонн, Төвийн бүс 15,789 тонн, Зүүн бүс 3,070 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна
0 cэтгэгдэлтэй