Монголын хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүний гурван дуудлага худалдаа явагдсан байна. Тус дуудлага худалдаанд нүүрсний хоёр, төмрийн баяжмалын нэг арилжаа хийгдлээ.
Тухайлбал, “Энержи Ресурс” ХХК 12 800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 1 330 юаниар дуудаж үнийн өсөлтгүй арилжсан байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК дэгдэмхий бодис дундаас их, хийн нүүрсийг 87.3 ам.доллароор дуудаж, 95.30 ам.долларт хүрчээ. Өсөлтийн хувь 9.16.
Мөн өдөр “Монголросцветмет” ТӨҮГ 65 хувийн агуулгатай, 6 мянган тонн төмрийн баяжмалыг 97 ам.доллароор арилжаалжээ.
Маргааш “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц, 12 800 тонн баяжуулсан коксжих нүүрсний хоёр, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2 багц, 65 хувийн агууламжтай төмрийн баяжмалын нэг, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц, 6 800 тонн 58 хувийн агууламжтай баяжмалын нэг дуудлага худалдаа явагдана.
Өнгөрсөн сард МХБ-ээр арилжигдсан УУБ-ий сар тутмын жигнэсэн үнийн ханш баяжуулсан коксжих нүүрс 1 255 юань, баяжуулсан сул коксжих нүүрс 1 200 юань, дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 156.79 юань, 1/3 коксжих нүүрс 107.6 ам.доллар, эрчим хүчний нүүрс 59.70 доллар, баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 465 юань байжээ. Харин төмрийн 65 хувийн агууламжтай төмрийн баяжмал 100.24 ам.доллар, төмрийн 58 хувийн агууламжтай төмрийн баяжмал 71.50 ам.доллар байв.
Цахим арилжааны нүүрс Гашуунсухайт-Ганцмод мод боомтоор гарч байна.
Эх сурвалж: МХБ
0 cэтгэгдэлтэй