Өвөлжилт хүндрэх нөхцөл үүсэж байгаатай холбогдуулан сум бүрд түүхий эд бэлтгэлийн хоршоодоор дамжуулан мал, мах бэлтгэлийн системийг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү ажлыг аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар санаачлан “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй бөгөөд мал сүргийг эдийн засгийн эргэлтэд оруулж, хорогдол багатай даван туулах зорилготой аж.
Тус ажлын хүрээнд “Эрдэнэ хүнс” ХХК, Лүн сумын “Эрүүл мах эко хүнс” ХХК, Аргалант, Баянхангай, Баян-Өнжүүл, Бүрэн, Лүн, Өндөрширээт, Эрдэнэ, Эрдэнэсант сумын “Мал, мах бэлтгэлийн хоршоо”-ны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын хүрээнд нийт гурван асуудлыг шийдсэн байна. Үүнд:
1.Цаг үеийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үйл ажиллагаа нь түр зогссон Лүн сумын Мах боловсруулах үйлдвэрийг түр хугацаанд ажиллуулахаар тохиролцож малчдын бэлтгэсэн махыг суманд төвлөрүүлэн, сумын Мал, мах бэлтгэлийн хоршоогоор дамжуулан худалдан авах
2.Эрдэнэ сумын “Эрдэнэ хүнс” ХХК-ийн Мах боловсруулах үйлдвэр нь өвөлжилт хүндэрсэн сумдын Мах бэлтгэлийн хоршоодоор дамжуулж, амьд хонь 300-500 тоо толгой байгаа тохиолдолд малчны хотонд өөрсдөө тээврээ хариуцан очиж худалдан авах
3.Цас зудын эрсдэл ихтэй 3 сумын 3 хоршоонд Аймаг хөгжүүлэх сангаас 90,0 сая төгрөгийн зээл олгож, мал мах худалдан авах боломжийгбүрдүүлжээ.
0 cэтгэгдэлтэй