С.Бямбацогт сайдын танхайрал Монгол Улсын нэр хүндийг унагаж байна

newslifemn 2023-11-22

Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлж, Олон улсаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байхад танхимын сайд С.Бямбацогт “Монголын төмөр зам”-ын орлогч А, Н, Э, Ж нарыг хэл амаар доромжилжээ. Бүр тэрбайтугай “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтыг  олон улсын зочид төлөөлөгчдийн дэргэд цохиж авсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал “Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног” олон улсын форум 11-р сарын 6-8 ны өдрүүдэд болж өнгөрсөн. Энэ форумд олон улсын 20 гаруй байгууллага, 60 орчим орны төлөөлөл, гадаад дотоодын 200 гаруй ААН-ийн 1400 орчим төлөөлөгч оролцсон.

Тус олон улсын форумын хүрээнд Скай ресортын Хүн театрт хүлээн авалтаа хийсэн аж. Гэтэл энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Монголын Төмөр зам”-ын орлогч А, Н, Э, Ж нарт ааг омгоо гаргаж, агсам тавьж танхайрч, хэл амаар доромжилсон талаар эх сурвалж хэлж байна.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлдөг, хариуцлагатай өндөр албан тушаал хашдаг, Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт салбарынхаа албан тушаалтнууддаа үүрэг өгч үг хэлэх эрх байгаа ч, олон улсын зочид төлөөлөгчдийн дэргэд улсынхаа нэр хүндийг унагаж, хэл амаар бусдыг доромжлох нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ.

Төрийн сайдын гаргасан үйлдлийг гадны зочид Монгол Улс, Монгол Улсын Засгийн газрын байр суурь гэж дүгнэнэ.