Цахим орчинд түгээмэл үйлдэгдэж буй хэргүүдийн хувьд, фэйсбүүк хуудсанд хууль бусаар нэвтэрч тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг хуурч мөнгө залилах, бараа бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр авах зэрэг гэмт хэрэг их гарч байна. Жишээ нь цахим орчинд “Яаралтай мөнгөний хэрэг байна. Түр зээлээч, одоогоор өөрийн дансыг ашиглах боломжгүй байна. Энэ данс руу шилжүүлнэ үү” гэсэн захидал илгээх, мөн өөрт нь илгээгдсэн нууц үг, кодыг ирүүлнэ үү хэмээн хуурч, бусдад итгэл төрүүлэх байдлаар залилах гэмт хэрэг их үйлдэгдэж байна.
Иймд иргэд та бүхэнд өөрийн найз нөхөд, ойр дотны хүнээс мөнгө зээлээч, нууц үгээ явуулна уу гэсэн чат ирсэн тохиолдолд тухайн хүнтэйгээ утсаар холбогдож, заавал тодруулах нь зүйтэй. Ер нь цахим орчинд царайгаа харж яриагүй л бол ээж чинь байсан ч мөнгө бүү шилжүүл.
0 cэтгэгдэлтэй