Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хяналтын камерын бичлэгийг амиа алдсан цэргийн алба хаагч Д-гийн ар гэрийнхэнд үзүүлэхээр болжээ.
Талийгаачийн аав У.Ганбат “20 гаруй хоногийн бичлэг үзэхэд олон хоног шаардагдах юм байна. Тиймээс би өөрийн хүсэлтээр хойшлууллаа. Ажил явдлаа дуусгаад бүх бичлэгийг нь үзнэ. Бичлэг үзэхээр бол гарын үсэг зур гэсэн. Тийм учраас бичлэг үзсэнгүй. Би гомдолтой байна. Би эрүүл хүүгээ явуулсан. Эрүүл хүүхдээ хүлээж авах ёстой байсан. Цэргийн шалгалтаар миний хүүг эрүүл гээд аваад явсан. Хэлснээр нь бүгд камерын бичлэгт байгаа бол би камер, задлан шинжилгээний хариу хоёрт итгэнэ
Гэхдээ цэргийн ангийн коридорын бичлэгийг үзэхгүй гэдгээ хэлсэн, юунд ч гарын үсэг зураагүй. Өчигдөр намайг орж үзэхэд нуруунд нь улайлт үүссэн байсан. Тухайн үед нүд, аманд нь хөхөрсөн толбо байна уу гэдгийг үзсэн, өөр ямар ч сэхээ байгаагүй” гэлээ.
0 cэтгэгдэлтэй