Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж: Хохирогчийн ар гэрийнхэн болон өмгөөлөгч нарын зүгээс 0326 дугаар ангийн камерын бичлэгийг үзэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг хүлээн авч, өнөөдөр 13:00 цагт ар гэрийнхэнд нь үзүүлнэ. Тус цэргийн ангийн 8 камерт үзлэг хийсэн. Задлан шинжилгээний дүн 14 хоногийн дараа гарна” гэв
0 cэтгэгдэлтэй