БГД-ийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

newslifemn 2023-11-2

Баянгол дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.11.02) болж, дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн удирдан явууллаа. Хуралдааны эхэнд Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг өнгөрсөн Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг танилцууллаа.

Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс нийт 8 үүрэг даалгавар өгсөн. Өгсөн үүрэг даалгаврын хоёр нь 100, зургаа нь 90 хувийн хэрэгжилттэй байна. Нийслэлийн 384 жилийн ойн өдрийг тохиолдуулан дүүргийн нутаг дэвсгэрийн хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх ажлыг 10 дугаар сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулсан. Ингэхдээ “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ, “Тамир Эко” ХХК, “Сайхан талын дэнж” ХХК хариуцсан хороодод шөнийн болон энгийн тээвэрлэлтийн хуваарь гаргаж  ажилласан ажээ.  Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Цэргийн штабын дарга Л.Цэрэгбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын дарга Даваасүрэн нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Намрын мод тарилтаар 39 байршилд 8400 ширхэг мод тарилаа

Баянгол дүүрэг 2023 оныг Экологийн боловсролыг дээшлүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жил болгон зарласан. Энэхүү зорилтод жилийн хүрээнд намрын мод тарилтыг дүүргийн нутаг дэвсгэрт 10-р сарын 10-аас 15-ны өдрүүдэд зохион байгуулсан. Дээрх хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 8400 ширхэг модыг 39 байршилд 52 байгууллага 716 иргэн тарьсан гэх мэдээллийг дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ өглөө. Мөн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны 280 айл өрхийн хашаанд монос, өрөл, голт бор, алим, интоор улиас зэрэг нэр төрлийн нийт 2800 ширхэг модыг дүүргийн хороодын ажлын алба болон төр захиргааны алба хаагчид суулгасан. Энэ жилийн намрын мод тарилтын суулгацыг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас ирүүлсэн бөгөөд суулгацыг ургуулж арчлах ажлыг айл өрхүүд хариуцан ажиллах юм байна.

Угаарын хийнээс урьдчилсан сэргийлэх мэдээллийг гэр хорооллын 9 хорооны 9329 өрхөд хүргүүлнэ

Засгийн газрын 2022 оны 62 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны А1030, Баянгол дүүргийн Засаг даргын А/303, А/331 дугаар захирамжийн хүрээнд БГД-ийн ЗДТГ, Хороодын ажлын алба, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох мэргэжлийн байгууллагын алба хаагчид “Өнөтэй өвөлжье” өдөрлөг арга хэмжээг 2023.10.11-ний өдөр зохион байгуулсан. Ингэхдээ дүүргийн гэр хорооллын 9 хорооны 9329 өрхөд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээллийг БГДЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, хороодын ажлын албад хамтран зохион байгуулж өнөөдрийн байдлаар 5230 өрхөд хүргүүлэн ажиллаж байна.

Баянгол дүүрэг өвөлжилтийн бэлтгэлд 504 тонн давс, 420 тонн бодис нөөцөлжээ

Нийслэл хотод орсон цаснаас үүдэлтэй замын халтиргаа үүсэхээс сэргийлж “Баянгол Шинэ өргөө” болон бусад ААНБ-ууд 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн давс, бодис цацаж эхэлсэн ба өнгөрсөн шөнө дүүргийн хэмжээнд 5 байгууллага 29 зам талбайн үйлчлэгч тусгай зориулалтын давс бодис цацах зориулалттай 7 машинаар 16 тонн бодисыг өглөөний 5:00 цагаас эхлэн цацсан гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Баянгол дүүрэг 2023-2024 оны  өвөлжилтийн хүрээнд  504 тонн давс, 420 тонн бодисны нөөцтэй байна.

Мөн халтиргаа гулгаа ихээр үүсдэг гэр хорооллын өгсүүр замд бодис, давсны нөөц савыг нэмж байршуулахаар төлөвлөжээ. Тодруулбал өнгөрсөн жил 4 цэгт нөөцийн сав байршуулсан бол энэ жил 7 болгон нэмжээ. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ-ын дарга Г.Даваасүрэн дүүргийн хороодтой хамтран ажиллаж хог хаягдлын ачилтыг эрчимжүүлэн хяналт тавин ажиллаж байгааг онцолсон. Мөн дүүргийн хэмжээнд зохиомол хогийн цэг ихээр үүсэж байгааг зогсоох ажлын хүрээнд Барс захын орчимд үүссэн хур хогийн цэгийг устгасан байна. Цаашид дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн зохиомол хогийн цэгийг арилгах дахин үүсгэхгүй байхыг анхаарч ажиллах шаардлагатай байгааг дурдлаа.

Дүүргийн хэмжээнд эрт илрүүлэг 55,5 хувьтай байна

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог улс даяар өрнүүлж буй. Тэгвэл БГД-т нийт 236,000 гаруй хүн эрт илрүүлэгд хамрагдахаас одоогоор 102 мянга гаруй иргэн үзлэг шинжилгээнд хамрагдаж одоогоор 55,5 хувьтай байна. Мөн ЭЕРЭГ ХАНДЛАГА- ЭРҮҮЛ ОЮУТАН ” аяныг зохион байгуулж, 9 их, дээд сургууль, коллежийн 1599 оюутнуудад ЭМБ олгох сургалтад, 604 оюутнууд эрт илрүүлэхийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Энэ жил дүүргийн Эрүүл мэндийн төв тоног төхөөрөмжийн шинэчлэлийг шат дараатай хийж байгаа бөгөөд КТГ- шинжилгээг ЭМД-аар, ХБЭ-ийн цус алдалтад “Алтан стандарт эмчилгээ” дурангаар хийж эхэлсэн ажээ. Үүнээс гадна Урологийн тасгийг шинээр нээн ажиллуулж эхэлсэн байна. Мөн дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн ЭМТ-д Хүүхдийн тасаг нээн ажиллуулж байна. Улирал солигдож байгаатай холбогдуулан дүүргийн хэмжээнд томуугийн дархлаажуулалт 10 дугаар сарын 30-ны байдлаар 71 хувьтай байна гэх мэдээллийг БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар өглөө.

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮЕЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Д.ЖАРГАЛСҮРЭН ЗАРИМ ЗҮЙЛИЙГ ОНЦОЛСОН.

Тухайлбал,  Нийслэлийн Засаг даргын гаргасан Захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн байрнуудад хяналт шалгалтыг маргаашнаас эхлүүлнэ. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төв болон туслах зам дагуух ШТС болон гарааш, авто угаалгын газрууд түгжрэл үүсгэх эрсэдлтэй байгаа тул шалгалт хийнэ гэдгийг онцолоо. Мөн дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн дараах үүрэг өглөө. Үүнд:

  • Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хот, нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын машин, тоног, төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, нарийвчилсан тоон судалгааг яаралтай гаргаж танилцуулах
  • Авто замын нэгдүгээр эгнээний зам дагуу газраа зориулалтын бусаар ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд газрын зөрчил арилгах мэдэгдэл хүргүүлж, газрыг цуцлах ажлыг зохион байгуулах
  • Дүүргийн нутаг дэвгэрт цаашид “Гудамжны хоол” үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахдаа нийтийн бие засах газарт нь уялдуулах, эсвэл зөөврийн шинэ технологийг судлах ажлыг зохион байгуулах.
  • Дүүргийн нутаг дэвгэрт цаашид “Гудамжны хоол” үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахдаа нийтийн бие засах газарт нь уялдуулах, эсвэл зөөврийн шинэ технологийг судлах ажлыг зохион байгуулах.
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль эрх зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн А/120, А/178 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт болох “Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам”-ын 2 дах хэсгийн 2.1-2.19-т заасны дагуу яаралтай дуудлагыг хүлээн авч шилжүүлэх, дараагийн шатны үйлчилгээг төлөвлөх арга хэмжээг авч ажиллах.
  • Тус “Нөхцөл байдлын үнэлгээ хийх журам”-ын 2.3 дах хэсэгт заасны дагуу 72 цагийн дотор үнэлгээ хийж, үйлчилгээ үзүүлэн ажиллахыг үүрэг болгох.
  • Хүүхдийг гэмт хэрэг зөрчлийн хохирогч болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм худалдах тусгай зөвшөөрөлтэй газруудад хяналт тавих ажлыг зохион байгуулж, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2023 оны “Арга хэмжээ зохион байгуулах тухай” А/239 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангаж, тайлан мэдээг хугацаанд нь ирүүлж ажиллах
  • “Хамтдаа шалгая, хамгаалья” нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн харьяа газар, хэлтэс алба, аж ахуй нэгж байгууллага, эцэг эх асран хамгаалагчидыг идэвхжүүлэн оршин суугаа газар, байгууллагын гадна дотно орчин, зорчих хэсэг, амьдарч буй орчны эрсдлийг үнэлэх, бууруулах, аюулгүй болгоход анхаарч ажиллах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх