Баянгол дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт үерийн аюултай нөхцөл үүсээд байна. Иймд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Оюунболд, цагдаагийн I хэлтсийн дарга, хурандаа Ц.Амгалан-Энх нарт Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Сэмжидмаа үүрэг чиглэл өглөө. Тэрбээр иргэдийн амь нас, эрүүл мэнд, аж ахуйн нэгж байгууллагуудын эд хөрөнгөд үүсэж болзошгүй аливаа хохирол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахыг хэлсэн юм.
Нийслэлд аадар бороо үргэлжлэн орж, хотын ихэнх зам усанд автсан байгаа тул үерийн аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
0 cэтгэгдэлтэй