Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ХБНГУ-ын цагдаагийн байгууллагын төлөөлөгчдийн Монгол Улсад хийх албан айлчлалын хөтөлбөрийн хүрээнд “Сорилт ба боломж” сэдэвт хамтарсан зөвлөгөөнийг 2023 оны 10 дугаар сарын 23-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд зохион байгууллаа.
Зөвлөгөөний үеэр Гэмт хэргээс урьдчилан урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн нэгдсэн сургалтын төв, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Мөн ХБНГУ-ын Бавари муж улсын цагдаагийн байгууллага, Нордрайн Вэстфаллен муж дахь цагдаагийн байгууллагын танилцуулгууд хийгдэж зөвлөлдлөө.
Зөвлөгөөнд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Феликс Гленкээр ахлуулсан ХБНГУ-ын цагдаагийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
0 cэтгэгдэлтэй