Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсд ажиллаж шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өглөө.
Ингэснээр дүүргийнхээ иргэдийн эрүүл аюулгүй байдалд цаг үргэлж анхаарч ар гэр үр хүүхдээ үл анхааран өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж яваа албан хаагчдаа дэмжиж байгаа юм.
Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс 2023 оны 6 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 25-ныг хүртэл хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан сэжигтэн, яллагдагч нарыг олж тогтоох, түдгэлзүүлсэн хэрэг болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх
зорилгоор “Оргодол” тусгай арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд хамт олноо манлайлаж, мэргэжлийн ур чадвар, идэвхи зүтгэл гарган оролцож, эхний гурван байранд шалгарсан алба хаагчдаа шагнаж урамшууллаа.
– Тэргүүн байр- Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ц.Төрбат
– Хоёрдугаар байр- Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Молор
– Гуравдугаар байр- Мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Сүхбат нар тус тус шалгарчээ.
Цагдаагийн 2-р хэлтэсийн алба хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
0 cэтгэгдэлтэй