БГД-ийн 20-р хороонд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд хамтран өөрсдийн хөрөнгөөр авто зам тавилаа

newslifemn 2023-10-12

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба болон тус хороонд үйл ажиллагаа явуулдаг 19 аж ахуй нэгж, компани хамтран ДЦС-4-өөс урагшаа буюу 461 дүгээр хорих ангийн баруун талын 0.7 км шороон замыг 7 метрийн өргөнтэй 3 метрийн хөвөөтэй, бетон хийцийн авто замын ажлыг шинээр хийж гүйцэтгэлээ.

Тодруулбал тус хороонд үйл ажиллагаа явуулдаг “Хөтөл Тэлмэн”, “Оптима”, “Глобал ацетилен”, “Эй Ти Эн”, “Нэгүүн дриллинг”, “Эталон компорт”, “Намо бриду”, “Эко бүтээл”, “Талын торгон зам”, “Тасо”, “MD топ”, “Кондитер Улаанбаатар”, “Ган систем”, “Электрик ком”, “Тэмүүлэн маш”, “Хавай жим”, “Онц таван толгой”, “Оптима” зэрэг ХХК-иуд хамтран өндөр чанарын бетон замыг шинээр тавьснаа хүлээлгэж өглөө. Тус зам ашиглалтад орсноор Сонсголонгийн гүүрний хойд талаас Эрчим хүчний замтай холбосон авто замтай болох боломж бүрдэж байна.

Түүнчлэн тус хорооны Засаг даргын Ажлын алба дээрх аж ахуй нэгжүүд хамтран хоёр дахь томоохон төслөө хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тодруулбал, 10 буудал орчмын дахин төлөвлөлтөд орсон байрны тоглоомын талбайн шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх юм.