Баянгол дүүргийн ИТХ, Ажлын албаны баг тамирчид шилдэг цомын эзэд болов

newslifemn 2023-10-10

НИТХ болон есөн дүүргийн ИТХ-ын Ажлын алба, төлөөлөгчдийн дунд зохион байгуулдаг “Хангарди-2023” уламжлалт спорт наадам энэ сарын 06-07-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Өнөө жилийн спорт наадмыг НИТХ, Баянзүрх дүүргийн ИТХ хамтран зохион байгуулсан бөгөөд Төв, Баруун бүсийн баг тамирчид ирж оролцон Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Буухиа гэсэн гурван төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ажлын албаны баг тамирчид спорт наадамд манлайлан оролцож, мөнгө, хүрэл медаль, шилдэг цомын эзэд болсон.
Гар бөмбөгийн төрөлд: Д.Цэвэлмаа ахлагчтай баг мөнгөн медаль
Сагсан бөмбөгийн төрөлд: Б.Нямжаргал ахлагчтай эмэгтэй тамирчдын баг мөнгөн медаль, М.Оргил ахлагчтай эрэгтэй тамирчдын баг хүрэл медаль авлаа.
Мөн гар бөмбөгийн эмэгтэй тамирчдаас “Шилдэг холбогч”-оор П.Мөнх-Өлзий, “Тэгш тоглогч”-оор Д.Цэвэлмаа, сагсан бөмбөгийн эмэгтэй тамирчдаас “Шилдэг тоглогч”-оор Б.Нямжаргал нар шалгарч цомын эзэд болов.