Б.Сэмжидмаа: Боловсорсон, эрдэмлэг иргэн  сайхан нийгмийг бий болгоно

newslifemn 2023-10-10

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа 19 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагчдад зорилгоо ухамсарлах, мэргэжлээ сонгох болон хүн байхын чухлыг онцолсон агуулгын хүрээнд уулзалт хийлээ.
Тэрбээр илтгэлдээ, “Боловсрол гэдэгт шинжлэх ухааныг судлахаас гадна хүн өөрийгөө танин мэдэж, нийгэмдээ ямар хувь нэмэр оруулахаа хүртэл ухамсарлахыг багтаан ойлгодог. Боловсорсон, эрдэмлэг иргэн л сайхан нийгмийг бий болгоно. Тиймээс иргэдийнхээ сайн сайхан амьдралыг цогцлооход тэднийг төлөөлж буй хүний хувьд ирээдүйн зөв иргэнийг бэлдэхэд өөрийн нөөц боломж, сурсан мэдсэнээ ч зориулах ёстой гэж үздэг” гэж байлаа.
Тус уулзалтанд оролцсон хүүхдүүд баярласан талархсанаа илэрхийлж, оюундаа ухаарал нэмсэн өгөөжтэй цагийг өнгөрүүллээ гэж байсан юм.