Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оноох ялыг чангаруулмаар байна

newslifemn 2023-10-9

Эцэг эхчүүдийн төлөөлөл хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах хууль яаралтай батлах талаар УИХ-ын дарга Ш.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарт шаардлага хүргүүллээ.

Шаардлагад

  • Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол 12-20 жил хорих, бүх насаар нь хорих ялыг хүүхэд хүчиндсэн, алсан  бол насаар нь хорьдог болгож өөрчилж, гянданд ял эдлүүлж, өршөөл уучлалт хамруулахгүй, магадлангаар суллахгүй байх.
  • Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.14-р зүйлийн 2-т заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг өршөөл уучлал үзүүлэхгүй гэх заалтад бага насны хүүхдийг хүчирхийлэх амь насыг нь санаатайгаар хороох гэмт хэргийг нэмж оруулах.
  • Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.5-р зүйлд Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэснийг хохирогчийг арван найман нас хүрээгүй болохыг нь мэдсээр байж эсвэл мэдэх боломжтой байсан ч бэлгийн харьцаанд орсон бол гэж өөрчлөх. Мөн торгох, зорчих эрх хязгаарлах гэдгийг больж шууд хорьдог болох
  • Гянданд хорих, төсвөөс гаргаж байгаа санхүүжилтэд хамруулахгүй байх, өөрсдөөр нь хөдөлмөрлүүлэх, насаар нь хорих ялыг цаашид хатуу чанга дэглэмтэй хорих ангид хорихоор шийдвэрлэж өгөх зэрэг заалтыг оруулахыг шаардлаа.

Мөн Хүүхдийн тухай хуулийг хэрэгжүүлдэг, хянадаг, яамтай болох хэрэгтэй байгааг илэрхийлэв.  Түүнчлэн ажил хийж түүнийгээ үнэлүүлээд хөнгөлүүлж гарч ирж байна. Энэ мэтчилэн хэргээсээ хөнгөлүүлж гарч ирж байгаа нь эргээд нийгэмд хортой байна. 20 настай залуу гэмт хэрэг үйлдлээ гэхэд 45 настайдаа гарч ирээд хохирогчоо дахин хүчирхийлэх магадлалтай байна гэв.