Бүх төрлийн махны экспортод квот тогтоохгүй

newslifemn 2023-10-8

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл хуралдаж бүх төрлийн махны экспортод квот тогтоохгүй байхаар шийдвэрлэлээ. Өнгөрсөн жил үхрийн махнаас бусад төрлийн махны квотыг хүчингүй болгосон. Ингэснээр махны экспорт эрчимтэй нэмэгдсэн. Өнгөрсөн жил 16000 тонн мах экспортолсон бол өнөө жил 10 сарын 01-ний өдрийн байдлаар 53.2 мянган мах экспортлоод байна.