Баянгол дүүрэг болон ХБНГУ-ын Бранденбург мужийн Шойнефельд хот 1998 оноос түншлэлийн харилцаа тогтоож, өдгөө 25 дахь жилдээ хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.
Хоёр талын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээ, ажлыг санаачлан хэрэгжүүлж, дүүргийн гадаад харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан Д.Янжиндуламд Баянгол дүүргийн ХҮНДЭТ ИРГЭН тэмдгийг гардууллаа.
Тэрбээр, Шойнефельд хот болон Баянгол дүүрэгт ажиллах хүч, сурагч солилцоо, Ардын язгуур урлагийн их наадам, Үндэсний их баяр наадам, Зуны баяр гэх мэт соёлын арга хэмжээ, туршлага солилцох айлчлал зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлжээ.
Мөн 2017 онд Шойнефельд хотод “Баянгол” цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, Монгол-Германы найрсаг харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.
0 cэтгэгдэлтэй