Л.Бадамцэцэг: Олон нийт гэр бүлийн хүчирхийлэлд тодорхой хэмжээгээр анхаарлаа хандуулж хариуцлагаа ухамсарладаг болсон

newslifemn 2023-10-3

СБД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газрын хэлтсийн дарга Л.Бадамцэцэг: Нэгэнт л гэр бүл болсон бол ээж, аав болох нь тодорхой. Тиймээс эцэг, эх болоход өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Эцэг, эх болоод хүүхдийнхээ нас, сэтгэлийн онцлогийг мэддэг байгаач ээ. Хүүхдэд эцэг, эхийн ямар дэмжлэг хэрэгтэй байдаг вэ гэдгийг судлах хэрэгтэй.

Сүүлийн үед айл хөршийнхөн маш хариуцлагатай болсон байна. Хүүхэд хамгааллын 108 утсанд “Манай дээд айл, хажуу айлд хүүхэд уйлах чимээ байна. Хурдан ирж туслаач” гэх дуудлага ирдэг болсон. Үүнийг харахад олон нийт гэр бүлийн хүчирхийлэлд тодорхой хэмжээгээр анхаарлаа хандуулж хариуцлагаа ухамсарладаг болсон байна