Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай “С” ХХК-ийн захирал “Ш” гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визний ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг илрүүлжээ.
Дээрх этгээд нь цагдаагийн алба хаагчдад дугтуйтай мөнгөн дэвсгэрт буюу авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн мөрдөгч газар дээр нь баримтжууллаа.
Визний журам зөрчсөн гадаадын 12 иргэний асуудлыг холбогдох хууль, журмын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлж, авлига өгөхийг завдсан этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байна.
0 cэтгэгдэлтэй