Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албатай хамтран дүүргийн харьяа ЕБС-иудын дунд “Экологийн боловсрол-2023” уралдаан зарлалаа.
Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах уламжлалт ёс, зан заншлыг сурталчлах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой энэхүү уралдаан 09 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.
Уралдааныг таван төрлөөр явуулж шалгаруулна. Үүнд,
-Сурагчдын оролцоо бүхий “Эко бүлгэм” байгуулах
-Экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах
-Сурагчдын дунд “Байгаль, эх дэлхийгээ хэн сайн мэдэх вэ” сэдэвт уралдаан зохиох
-Байгалийн ухаан, монголчуудын уламжлалт байгаль хамгаалах ёс заншлын чиглэлээр танин мэдэхүйн мэдээлэл бүхий булан байгуулах
-Мод тарих, арчлах, ургуулах талаар сурагчдад үе шаттай мэдлэг олгох ажлыг зохион байгуулах
0 cэтгэгдэлтэй