Баянгол дүүргийн төрийн алба хаагчид спортын таван төрлөөр аваргуудаа тодрууллаа

newslifemn 2023-09-26

Баянгол дүүргийн Төр захиргааны байгууллагын 16 багийн 600 гаруй тамирчин өнгөрсөн амралтын өдрүүдэд спортын 5 төрлөөр өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. “ЭРЧ ХҮЧ, ЭВ НЭГДЭЛ” уриатай спортын наадам сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, дартс болон усан сэлэлт гэсэн төрлүүдээр шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд энэ жилийн тэмцээн нь өмнөх жилүүдээс усан сэлэлтийн төрөл нэмэгдсэнээрээ онцлогтой юм.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн, болоод ЗДТГ-ын үндсэн болон харьяа хэлтсийн удирдлагууд, алба хаагчид оролцлоо. Хоёр өдрийн турш үргэлжилсэн спорт өдөрлөгт төрийн албан хаагч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, спортын талбарт шударгаар өрсөлдөх, мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, нөхөрлөх зорилготой юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ жилийн тэмцээний шилдгүүдээр:

Шатар (эрэгтэй)

  • I байр Ч.Баатаржав (ЗДТГ)
  • II байр Д.Баярцэнгэл (Боловсрол)
  • III байр Э.Хэрлэн (“Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ)

Шатар (эмэгтэй)

  • I байр Э.Пүрэвдулам (ЗДТГ)
  • II байр Н.Сумъяа (Эрүүл мэндийн төв)
  • III байр Ж.Алтанцэцэг (Нийгмийн даатгал)

Усан сэлэлт (эрэгтэй)

  • I байр Тайван (Ахмадын хороо, УССТ, Дотоод аудит, ЖДҮ, ГБЕО)
  • II байр Г.Ням-Очир (Хороод)
  • III С.Мөнх-Эрдэнэ (Татварын хэлтэс)

Усан сэлэлт (эмэгтэй)

  • I байр Наранхорол (БТСХ, ГБХЗХХ, НТБС, УЗ)
  • II байр Б.Уянга (Газар зохион байгуулалтын алба)
  • III Г.Сэргэлэн (Нийгмийн даатгал)

Дартс

  • I байр Татварын хэлтэс
  • II байр Нийгмийн даатгалын хэлтэс
  • III байр Засаг даргын Тамгын газар

Гар бөмбөг (эрэгтэй)

  • I байр Засаг даргын Тамгын газар
  • II байр Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Дотоод аудит, Жижиг дунд үйлдвэрлэлийн төв
  • III байр Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

Гар бөмбөг (эмэгтэй)

  • I байр БТСХ, ГБХЗХХ, НТСТУЗ
  • II байр Ахмадын хороо, УССТ, ГБЕО, Дотоод)
  • III байр Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс

 Сагсан бөмбөг (эрэгтэй)

  • I байр Цагдаагийн II хэлтэс
  • II байр Татварын хэлтэс
  • III байр Засаг даргын Тамгын газар

Сагсан бөмбөг (эмэгтэй)

  • I байр Хороод
  • II байр (БТСХ, ГБХЗХХ, НТБС, УЗ)
  • III байр Эрүүл мэндийн төв

 Шилдэг тамирчин (гар бөмбөг)

  • Эрэгтэй шилдэг тамирчин Д.Сэргэлэнбат (Засаг даргын Тамгын газар)
  • Эмэгтэй шилдэг тамирчин Л. Цоггэрэл (Биеийн тамир, спорт хороо)

Шилдэг тамирчин (сагсөн бөмбөг)

  • Эрэгтэй шилдэг тамирчин Ц.Тэмүүжин (Цагдаагийн Хоёрдугаар Хэлтэс)
  • Эмэгтэй шилдэг тамирчин Т.Анужин (31-р хорооны зохион байгуулагч)

БАЙГУУЛЛАГЫН ДҮН                                                                   

  • Тэргүүн байр: БТСХ ГБХЗХХ,НТСТУЗ
  • Дэд байр: Засаг даргын Тамгын газар
  • Гутгаар байр: Татварын хэлтэс