Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотын Жейкоб К.Жавицын конвенцын төвд “Informa Markets”-ийн хувцас загвар, нэхмэлийн “Fashion Coterie” үзэсгэлэн худалдааг 2023 оны 09 дүгээр сарын 19-21-нд зохион байгууллаа.
Энэхүү үзэсгэлэн нь хувцас загвар, гоёл чимэглэлийн үзэсгэлэнгүүдээс хамгийн дээд зэрэглэлд тооцогддог бөгөөд 95 орны 13.000 борлуулагч, худалдан авагч болон 1.200 гаруй брэнд оролцсон.
Монгол Улсын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар тус үзэсгэлэн худалдаанд 2011 оноос хойш тасралтгүй оролцож байна.
Тус үзэсгэлэнд ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Адапт төсөл, “Кашмер Холдинг” ХХК, “Ханбогд Кашимер” ХХК, “Сноу Филдс” ХХК оролцлоо.
Үзэсгэлэнгийн үеэр Монголын Хаан Ширхэгт чанарын гэрчлэх тэмдэг, ноолуурын салбарын текстилийн тогтвортой үйлдвэрлэлийг дэлхийд таниулж сурталчлах, ижил төстэй салбарын харилцагч түншүүдтэй танилцах, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцлоо.
0 cэтгэгдэлтэй