Экспортын нэг цонхны систем хэрэгжсэнээр 5663 тонн мах экспортлоод байна

newslifemn 2023-09-22

Экспортын нэг цонхны систем нь 2023 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа билээ. Одоогийн байдлаар 141 хүсэлтийг амжилттай шийдвэрлэж 5663 тонн мах экспортлоод байна.
Энэхүү системийн хамтрагч байгууллагууд болох Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон хөгжүүлэгч компаний төлөөлөл системийн талаар мэдээлэл хүргэж, хэрэглэгч аж ахуйн нэгж байгууллагуудад хэрхэн ашиглах сургалт зохион байгуулж, цаашид системд хийгдэх ажлууд, тулгарч буй бэрхшээл асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Цаашид хөдөө аж аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортын нэг цонхны системийг өргөжүүлж экспортын гэрчилгээний 25 үйлчилгээг нэмэхээр төлөвлөн ажиллаж байна.