Баянгол ИТХ: Дүүргийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийн явцын талаар хэлэлцлээ

newslifemn 2023-09-20

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Төсөв, санхүү, эдийн засгийн хороо танхим болон цахим хосолсон хэлбэрээр 57.6 хувийн ирцтэй хуралдлаа.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
– Дүүргийн 2023 оны төсвийн гүйцэтгэлийн явцын мэдээлэл, хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийн тухай
– 2023 оны Засаг даргын нөөц хөрөнгийн захиран зарцуулалтын тухай
– Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн гүйцэтгэл
– Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилсан ажлуудын хэрэгжилтийн талаар
хэлэлцэж, төлөөлөгчдөөс санал авч зөвлөмж гаргалаа.
Мөн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ц.Түмэндэмбэрэл даргатай Нийгмийн хөгжлийн хорооны ээлжит хурал  /2023.09.19/ цахим болон танхим хосолсон хэлбэрээр 60 хувийн ирцтэйгээр хуралдсан юм.
Хурлаар Цэцэрлэг сургуулийн хичээлийн шинэ жилийн элсэлтийн тухай асуудлыг Баянгол дүүргийн Нийгмийн хөгжлийн хорооны дарга Б.Мөнгөнхуяг, Хүн амын дундах эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн явц, хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдлын талаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар нар танилцуулж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.
Эдгээр хуралдаанаар гарсан санал, дүгнэлтийг Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Сэмжидмаад хүргүүллээ.