ЭМД-ын шимтгэлийг төрөөс даадаг иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь даана

newslifemn 2023-09-13

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  төрөөс хариуцан төлдөг иргэнд 0-18 насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн , нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай иргэн, хугацаат цэргийн алба хаагч, хүүхдээ 2 нас (ихэр бол 3 нас) хүртэл харж буй эцэг, эх, тодорхой хугацаагаар эрхээ хязгаарлуулсан иргэд багтдаг.
 Эдгээр иргэд “Болор солиулах, өвдөгний үе солих болон өндөр өртөгт ПЕТ/СТ шинжилгээнээс бусад бүх төрлийн тусламж, үйлчилгээг хамтын төлбөргүй буюу ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна.