Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбай, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус, хашаа барьсан газруудын зөрчлийг арилгах Нийслэлийн Засаг даргын А/394 дүгээр захирамж гарсан.
Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр мэдээлэл өглөө. Баянгол дүүргийн хэмжээнд 38 байршилд нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус барьсан хашааг буулгаж байгаа бөгөөд ажлын явц 31 хувьтай байгаа бол мөн 38 байршилд UCS1410B:2022 стандарт мөрдүүлэх ажил 30 хувьтай үргэлжилж байна.
Түүнчлэн Баянгол дүүрэгт 33 байршилд 782 гарааш чөлөөлөгдөхөөр тусгагдсанаас өнөөдрийн байдлаар 24 байршилд 614 гараашийг чөлөөлөөд байна. Ажлын явц 79 хувьтай үргэлжилж байна.
Мөн дүүргийн Засаг даргын 2023 оны А/147, А/207 дугаар захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах, зөвшөөрөлгүй байршуулсан, удаан хугацаанд ажиллаагүй, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн нийт 70 түргэн үйлчилгээний цэгийг чөлөөлөөд байна. Чөлөөлсөн зарим талбайд явган хүний зам, дугуйн зам, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг шинээр тавьсан гэлээ.
0 cэтгэгдэлтэй