Баянгол дүүргийн 1000 машины зогсоолд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарлаа

newslifemn 2023-08-31

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 31 байршилд зохион байгуулахаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар 23 байршилд төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа гарчээ. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гурван байршилд хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа худалдаалагдана.

Тухайлбал, БГД, 27-р хороо, УБТЗ-ын барилгын засвар, үйлдвэрлэл үйлчилгээний нэгдсэн анги (1000 машины зогсоол)-д Эх булаг ногоочдын холбоо болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь хог хаягдал, цэвэрлэгээ үйлчилгээ, тээвэрлэлт, ариун цэвэр-00, хяналтын камер, харуул хамгаалалт, хашаа талбайн бүрэн бүтэн байдлыг өдөр тутам хамгаалах, арчлах үйл ажиллагааг зохион байгуулж нийт 90 гаруй ногоочдыг хамруулж, дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс чиг үүргийн дагуу нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.