Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Н.Оюунболд сүүлийн нэг сарын хугацаанд хэлтсийнхээ хийж хэрэгжүүлсэн ажлын явц, байдлын талаар танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/778 захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд долдугаар сард батлагдсан хуваарийн дагуу Яармагийн гүүрнээс 6,2 км зайд өдөр бүр 40 гаруй төрлийн сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэж, 13 иргэнд голоос холдох санамж бичгийг тарааж ажилласан. Дүүргийн Онцгой байдлын хэлтэст үер усны 46 дуудлага, мөнгөн устай холбоотой 1, орон сууцны дээврээс ус гоожсон дөрвөн дуудлага зэрэг нийт 50 дуудлага дээр ажилласан байна. Мөн үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн 34 хороо, 300 СӨХ-д гамшгаас хамгаалах сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл, мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж, хороод болон СӨХ-доос хариу мэдэгдэл хүргүүлж ажиллаагүй байна.
Түүнчлэн дүүргийн Засаг даргын А/327 дугаар захирамж, Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ТОСА худалдааны төв дээр хяналт шалгалтыг зохион байгуулж, дөрвөн тарвагыг илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-д хүлээлгэн өгсөн байна.
Нэмж хэлэхэд, сүүлийн нэг сард гал түймрийн 12 дуудлага ирснийг 24 техник хэрэгсэл, 108 хүний бүрэлдэхүүнтэйгээр шуурхай ажиллаж, гал түймрийг унтраасан байна” гэв.
0 cэтгэгдэлтэй