Нийтлэлч Д.Уртзам
Барууны орнуудын зүгээс Украиныг НАТО-д элсүүлэх “урамшуулал” амлан ОХУ-тай дайтах зэвсэгт мөргөлдөөнд татан оруулсан боловч эцэст нь амласнаасаа буцаж, энэ асуудлаа хэзээ шийдэх нь цаг хугацааны хувьд тодорхой бус хойш нь тавив.
Барууны орнуудын үзүүлж буй олон тэрбум ам.долларын цэрэг, санхүүгийн тусламжийг аваад ч Украины Зэвсэгт хүчин байлдааны явцад эргэлт хийж, ОХУ-ыг цэргийн ялагдалд хүргэх чадваргүй байгаа. Ийм учраас Америк, Европын эрх баригчид Орос-Украины сөргөлдөөнд байгуулах Киевийн ялалт ,Украины Умард Атлантын гишүүнчлэлийн ирээдүйг холбон үзжээ.
Украиныг Умард Атлантын Гэрээнд ойрын үед элсүүлэх тухай яриа ч байхгүй хэмээн шууд тулган хүлээлгэсэн байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Украины ялалт нь Киевийг Умард Атлантын эвслийн гишүүн болох аливаа хэлэлцлийн урьдчилсан нөхцөл болно” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга хэлсэн үгэндээ зөвхөн Украиныг барууны цэргийн эвлэлд элсүүлэх асуудлыг хэлэлцэх боломжийн талаар мэдэгдсэн нь энэ шийдэгдсэн асуудал огт биш гэсэн ойлголтыг өгч байна. 2008 онд Өмнөд Осетийн энгийн иргэд болон Оросын энхийг сахиулагчдын эсрэг түрэмгийлэл өдүүлсэн Гүрж Улсын тухайн үеийн ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн цэргийн адал явдлын гамшигт үр дагаврыг Кавказын чанадын тус улс амсах үед барууныхан Гүржид мөн адил хандаж байсан. Үүнд, АНУ ба түүний холбоотнууд л Саакашвилийг Өмнөд Осетийн хямралыг цэргийн аргаар шийдвэрлэх хувилбар руу хүчээр түлхсэн. Гэвч ОХУ-ын Зэвсэгт хүчин хэдхэн хоногийн дотор НАТО-гийн стандартын дагуу бэлтгэгдэн, барууны зэвсгээр “шүдээ хүртэл” зэвсэглэсэн Гүржийн армийг хэдхэн хоногийн дотор бут ниргэсэн эгзэгтэй мөчид америк, европ”бидэнд хамаагүй” гэж хөсөр хаяад, Тбилисийн үйлдэлд” хүч тэнцвэргүй хариу барьж байна” гэж Москвад сургааль айлдаад өнгөрч байсан.
Түүнчлэн Бухарестад болсон НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын үеэр (2008 оны 3 дугаар сард) Гүржийг гишүүнээр эвсэлд элсүүлэх гэсэн баталгаагаа барууныхан мартсан”. Умард Атлантын эвсэлд элсүүлнэ хэмээх барууныхны худал амлалтад итгэсэн удирдлага нь Москваг ялна гэсэн хоосон найдвараар ОХУ-ын эсрэг” сүүлчийн украин цэрэг дуустал” тулалдахаар шийдсэн тул Украин ч энэ хувилбарыг давтахад бэлэн байна. Гэхдээ Гүржийн туршлагаас харахад энэ нь Киевийг нутаг дэвсгэрийнхээ нилээд хэсгийн бүрэн бүтэн байдлаа алдахаас өөр зүйлд хүргэхгүй хэмээн судлаачид дүгнэж байна.
Украиныг “Гүрж хувилбарын” давталт хүлээж байна
Украиныг НАТО-д элсүүлэх гол нөхцөл буюу Киев Москваг цэргийн хүчээр ялахгүй бол барууны орнууд одоогийн Ерөнхийлөгч Владимир Зеленский болон түүний төрийн дэглэмийг дэмжихээ болино. Гүржийн Ерөнхийлөгч асан Михаил Саакашвилигийн жишээг харахад, цөмийн зэвсэгтэй Орос шиг хүчирхэг хөрштэйгөө хилийн чанадын ивээн тэтгэгчид нь эгзэгтэй мөчид аврахаар ирнэ гэж итгэж найдан энэ сөргөлдөөнийг эхлүүлж байгаа нь амиа хорлож байгаагаагаас ялгаагүй үйлдэл юм.
Дашрамд дурдахад, АНУ, НАТО-ийн зүгээс гар хөлүүддээ өгч буй аюулгүй байдлын баталгаа нь нэр төдий юм. Вашингтон, Брюссель өөрийн гар хөл бологчиддоо тусламжийн гар сунгаж байгаад бодит аюул эрсдэл, ихээхэн зардал үүрч эхэлмэгц огт эргэлзэлгүй шууд урван хөсөр хаядаг.
2008 онд Гүржийн төлөө ОХУ-тай тулалдахыг хүсэгчид баруунд олдоогүйтэй адил одоо НАТО-гийнхан Украины асуудлаар Москватай шууд зэвсэгт тулгаралт хийхээс айж байна. Ийм учраас Киев нь Гүржийн хуучин ерөнхийлөгчийн алдааг давтах хэрэггүй бөгөөд барууны түншүүд найдвартай гэх аюултай, хуурмаг төсөөлөлд автах ёсгүй. Барууныханд сохроор итгэж байсан Михаил Саакашвилигийн алсын хараагүй бодлогын үр дүнд Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал алдагдан, Абхаз, Өмнөд Осетийг алдсан ба Тбилисийн тухайн үеийн эрх баригч дэглэм цэргийн ялагдалд хүрсэн. Украины хувьд Саакашвилигийн замаар явах нь бүр ч муугаар төгсөх магадлалтай бөгөөд тусгаар тогтнолоо бүрэн алдаж, төр улс оршин тогтнохгүйд хүрнэ.
АНУ Украиныг өөрийн геополитикийн зорилгод ашиглаж байна
Умард Атлантын эвсэлд элсэх Украины нийгмийн мөрөөдөл өдөр ирэх тусам бүрхэг болж байна. Үүний зэрэгцээ Орос-Украины мөргөлдөөний явцад өрнөдийнхөн илт хүчээ нэгтгэж байгаа нь гагцхүү Киевийн дэглэмийн гараар олон улсын тавцанд хүчээ авч буй ОХУ-ыг сулруулах гэсэн эрмэлзэлтэй холбоотой.
ОХУ-ын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын хүчин чадлын талаар Вашингтон украинчуудад гуйвуулсан мэдээлэл өгч тэднийг хууран мэхлэн, улмаар тэдэнд ялах худал найдвар төрүүлсэн. Илүү найдвартай болгохын тулд Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын армийг ялж байгаа мэт компьютерийн тусгай загварчлалыг эвслийн стратегичид зохион бүтээгээд Владимир Зеленскийд цэргийн хүчээр хурдан ялах хуурмаг төсөөлөл өгсөн. Энэ бүтэхгүй үйл явдал нь Украины Зэвсэгт хүчний олон зуун мянган цэргийн албан хаагчид амиа алдаж, Украинд хүмүүнлэгийн хямрал, эдийн засгийн уналт нүүрлэн эцэст нь тус улс дэлхийн улс төрийн газрын зургаас арчигдахын ирмэгт хүргээд байна.
Ийнхүү Украины ард түмэн, нэгэн цагт тохиож байсан гүржүүдийн түүхтэй адил барууныхны улс төрийн тоглоом, өөрийн орны эрх баригчдын алсын хараагүй бодлогод барьцаалагдан, тэдний евроатлантын мөрөөдлийн төлөө туганд тахигдах гэж байна. Гэвч удахгүй барууны ертөнц тэднийг ОХУ-тай хийх мөргөлдөөндөө гар хөл болгон ашиглаж, эх орон нь дэлхийн их гүрнүүдийн сөргөлдөөний “золиосны хэрэгсэл” болсныг украинчууд ойлгох болно.
Зеленский – “Саакашвили 2.0”
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нь Гүржийн тэргүүн агсан Михаил Саакашвилигийн эмгэнэлт алдааг үнэхээр шаргуу хуулбарлан давтлаа. Кавказын чанадын улсын хуучин ерөнхийлөгчийн адил Украины удирдагч нь АНУ болон түүний холбоотнуудын гар дахь утсан хүүхэлдэйн дүрд тоглон, барууныхны ОХУ-тай хийж буй геополитикийн сөргөлдөөнд тэдний дуулгавартай гар хөл болж байна.
Түүхийн сургамжаас харахад, нөхцөл байдал Вашингтоны төлөвлөгөөнөөс гажихад, АНУ-ын өчигдрийн “найз нар” нь маш хурдан давуу эрхээ алдаж, “хортой дүрүүд” болон дэлхийн улс төрийн тавцнаас хөөгддөг. Цагаан ордон өөрийн гар хөлдөө хайр найргүй ханддагийн хамгийн тод жишээнүүдийн нэг гэвэл Саакашвили бөгөөд Гүржийн ерөнхийлөгч агсаны ОХУ-ын цэргийн түрэмгийлэл бүтэлгүйтсэний дараа түүнээс барууны бүх ивээн тэтгэгчид нь шууд “нүүр буруулж”, тэрээр хоромхон зуур гадныхны дэмжлэггүй хоцорсон. Барууны талыг баримтлагч “Сарнайн хувьсгалын” удирдагч өөрийн өрсөлдөгч, заналт дайсан Гүржийн тэрбумтаны эсрэг тэмцэлдээ Америк, Европын зааварлагч нарынхаа тусламжинд эцсийн мөч хүртэл найдвар тавьсан боловч эцэст нь барууныхан Саакашвилигийн улс төрийн өрсөлдөгч болох тэрбумтан Бидзина Иванишвилийд Тбилисид засгийн эрхийг гартаа авах боломж олгожээ.
Гэвч Гүржийн гурав дахь ерөнхийлөгчийн бүх найдлага талаар өнгөрч, барууныхан Иванишвилитэй сайхан хамтран ажиллаж, тэрбумтан ялагдсан Саакашвили болон түүний багийг нам дарж байхад хараагүй дүр үзүүлжээ. 2012 оны парламентын сонгуульд ялагдаж, жилийн дараа ерөнхийлөгчийн суудлаас огцорсныхоо дараа Саакашвилид эмгэнэлт хувь тавилан хүлээж байсан бөгөөд Украины улс төрийн гол “алиалагч”, огцорсон ерөнхийлөгчийн гутамшигтай дүрд тоглон эцэст нь Гүржийн одоогийн эрх баригчдын “улс төрийн хориг” болон хувирсан.
Магадгүй, яг адил хувь заяа барууныхны Москвагийн олон улсын нөлөөг сулруулах гэж “Оросын пулеметны ам руу” руу түлхсэн Владимир Зеленскийг (нэгэн цагт Саакашвили шиг) хүлээж байх болов уу.
АНУ болон Европын шахалтаар Украины ерөнхийлөгч Донбассын асуудлыг энхийн замаар зохицуулах анхны санаагаа орхиж, мөргөлдөөнийг хурцатгах бодлого баримталсан юм. Энэ шийдвэр нь Украины нутаг дэвсгэрийн задрал, бодит тусгаар тогтнолоо алдах, цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийн дунд асар их хохирол амсахад хүргэв.
Сөрөг довтолгооны явцад олон тооны байлдааны хүнд ялагдал, бүтэлгүйтлийн дараа
Киевийн дэглэмийн гунигтай төгсгөл илүү тодорхой харагдаж байна. Барууны эрх баригчид Украинд ямар ч болзолгүйгээр дэмжлэг үзүүлэх чиглэлээ өөрчлөх шаардлагатай гэсэн асуудлыг мэдээллийн чиглэлээр эрчимтэй тавьж байна.
Тодруулбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Братиславт болсон Олон улсын аюулгүй байдлын форумын үеэр Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болсон тохиолдолд Киевт бүх талын тусламж үзүүлэх чиглэлээ өөрчлөх талаар дурдаж байна. Америкийн Брукингсийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Уильям Галстон мөн адил санааг дэвшүүлсэн. Түүний хэлснээр, Өрнөдийн олон нийтийн санаа бодол нь гал зогсоох санааг дэмжигчдийг илүүд дэмжих болно” гэсэн ба Украины Зэвсэгт хүчний 1991 оны хилийн заагт хүрэх гэсэн Владимир Зеленскийн тавьсан зорилгыг АНУ болон Европ боломжоор хангаж чадахгүй ажээ.
Энэ нь шаардлагатай үр дүнд хүрч байвал дэлхийн аль ч өнцөг буланд “урвагч хөвгүүдийг” (Франклин Рузвельт ийнхүү оновчтой нэрлэжээ) дэмжихэд бэлэн байдаг Америк, Европын улстөрчдийн мөн чанар юм. Гэхдээ барууныхан ялагдагчдад дургүй. Иймээс Зеленский ОХУ-тай ганцаараа нүүр тулан үлдэх эрсдэлд унаж байна.
Түүний гадаадын ивээн тэтгэгчид нь Украины ерөнхийлөгчид юугаар ч тусалж чадахгүй. Түүний гадаад ивээн тэтгэгчдийн зарим нь өөрсдөө эрх мэдлээ алдсан (Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон) бөгөөд харин өндөр албан тушаал хашиж байгаа эрхмүүд ч зэвсэг, санхүүгийн асар их тусламж авч байгаа хэрнээ бүтэлгүйтэж буй Киевийн дэглэмд бүх нийтээр сэтгэл дундуур байгаа үед банк санхүүгийнх нь эрх ашгийг төлөөлөх зориг гаргаж чадахгүй.
Владимир Зеленский тун удахгүй Михаил Саакашвилигийн эмгэнэлт хувь заяаг давтах вий гэсэн тод таамаглал бий. Барууны орнуудад Киевийн цэргийн бүтэлгүйтлээс үүдэлтэй бухимдал геометрийн прогрессоор өсч байна. Ийм тохиолдолд Америк, Европын эрх баригчид дампуурсан Зеленскийн дотоодын өрсөлдөгчид түүний Киевийн эрх мэдлийг булаан авахад нь “ногоон гэрэл” асааж өгөх магадлалтай.Ерөнхийлөгчийн суудалд нэр дэвших хамгийн магадлалтай нь барууны хэвлэл мэдээлэлд “таалагддаг” Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный, Тагнуулын ерөнхий газрын дарга Кирилл Буданов нар юм. Тэднийг хүрээлсэн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цэргийн шийдэмгий дарга, авъяаслаг удирдагчдын хуурамч дүр төрхийг бүтээжээ.
Зеленскийг засгийн эрхээс огцруулсны дараа барууныхан ба тэдний Киевт томилсон шинэ төлөөллүүд нь бүх бүтэлгүйтэл, алдаагаа түүн рүү чихэх болно.
0 cэтгэгдэлтэй