Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Дугуйтай гэр бүл” нөхөрлөл хамтран дугуйтай өдөрлөгийг энэ сарын 10-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр амралтын өдөр таарч байгаа учир гэр бүлээрээ дугуйн спортын талаар мэдээлэл зөвлөгөө авч, дугуй унаж сурах хялбар аргаас суралцах боломжтой.
Унадаг дугуй нь зөвхөн спорт, хобби төдий бус хүн бүрт хүртээмжтэй хэрэглээ, Амьдралын Хэв Маяг – Тээврийн Хэрэгсэл бөгөөд цаг минутаар харанга дэлдэх уур амьсгалын өөрчлөлтөд өртөөд байгаа эх дэлхийгээ аврах ногоон төлөвлөгөө ба шийдлийн нэг эд эс гэдгийг “Дугуйтай гэр бүл” нөхөрлөлийнхэн онцолж байна.
0 cэтгэгдэлтэй