МУГЖ Д.Ганцэцэг, СТА жүжигчин А.Ганчимэг нар “Аримун” продакшн байгуулж, дэлгэцийн анхны уран бүтээлээ “Халуун зүрх” нэртэйгээр үзэгчдэд хүргэж байсан. Тэгвэл тус продакшны шинэ уран бүтээл “ХҮНИЙ ЭЭЖ” уран сайхны кино энэ сарын 7-нд нээлтээ хийх гэж байна.
Киноны дүрүүдэд хоёр Ганаагаас гадна, “Маск” продкашны жүжигчин Ж.Мөнхсайхан /МУГЖ/, “Gangbay” хамтлагийн дуучин Баянаа буюу С.Баянмөнх нар тогложээ. Мөн МУГЖ Ц.Төмөрбаатар, П.Цэрэндагва нар урилгаар тоглосон байна.
Харин киноны “Өнчин охин” дууны үг, аяыг дуучин Т.Дэлгэрмөрөн зохиож, дуулсан байна.
Киноны агуулга: Найман настай сонсох чадваргүй ч ярьж чаддаг Солонго гэх охин Энэрэл сургалт хүмүүжлийн төвд шилжин ирснээр үйл явдал эхэлнэ. Солонго тус төвд ирсэнээр харааны бэрхшээлтэй 10 настай Гэрэл охинтой найзална.
Гэрэл урлагт авьяастай, хичээл сурлагадаа сайн, төвийнхөө шилдэг хүүхэд нь юм… Японд болох урлагийн наадамд Гэрэл, Солонго хоёр хамт оролцох болсон нь тэдний хувьд онцгой бэлэг болжээ. Заяа хүүхдүүдийн тоглолтонд өмсөх хувцсыг нь нямбайлан бэлдсээр хоёр охиноо эргэж очихоор бэлдэж байтал утас нь дуугарч “Солонго охин сургалтын төвийн дээврээс уначихлаа” гэх аймшигт мэдээ дуулна. Заяа энэ хэргийн учрыг олж охиныг үхлийн ирмэгт аваачсан хэрэгтнийг олохоор хичээх боловч тэр өөрөө хэрэгтэн болж шоронд орсноор үйл явдал үргэлжилнэ.
0 cэтгэгдэлтэй